Идэвхитэй гишүүд

Tuesday, January 2, 2018

Бүртгэл хөтлөх анхны алхам анхан шатны баримт

Анхан шатны баримт гэдэг нь ажил гүйлгээ явуулахыг зөвшөөрсөн, явагдсаныг бичгээр нотлон харуулсан албан ёсны баталгаа юм.
            Няравын хамгийн түрүүнд сурах зүйл бол санхүүгийн анхан шатны баримтууд, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар мэддэг байх ёстой. Ямар нэг ажил гүйлгээ заавал анхан шатны баримтаар баталгаажигдсан байх ёстой. Жишээ нь: Кассанд мөнгө орж ирэх, касснаас мөнгө гарах, агуулахад бараа орох, гарах , хөрөнгө худалдан авах, худалдах ажилчиддаа цалин олгох , бараа үйлчилгээ зээлээр авах, өгөх гэх мэт бүх л ажил гүйлгээнүүд баримттай байх ёстой. Дараа нь анхан шатны баримтыг үндэслэн дэд тайлангуудыг гаргана. Жишээ нь: Кассын тайлан, Бараа материалын тайлан, Агуулахын тайлан , Үндсэн хөрөнгийн тайлан гэх мэт байна.


          Толгойн хэсэгт:
1. Баримтын нэр
2. Баримтын дугаар
3. Баримт үйлдсэн цаг хугацаа
4. Баримт гаргасан байгууллага хүмүүсийн нэр хаяг
         Агууллагын хэсэгт:
5. Аж ахуй нэгж байгууллагын ажил гүйлгээний агуулга түүнд оролцогч этгээдүүд
6. Ажил гүйлгээний тоо, дүн, мөнгөн илэрхийлэл нь тоогоор болон үсгээр.
         Баталгааны хэсэгт:
7. Үйлдсэн, хянасан, зөвшөөрсөн хүмүүсийн гарын үсэг
 8. Тамга тэмдэг.
Байгууллагууд өөрсдийн ажил гүйлгээний онцлогоос хамаарч баримтандаа нэмэлт мэдээллийн асуулгыг тусгаж болно.
Баримтыг:
q          Бэлэн бланк болон гараар
q          Техник хэрэгсэл ашиглан /компьютерээр/ загварыг нь боловсруулан хийдэг.
 Баримтыг:
q          Ямарч засваргүй , баллаж цохлохгүй
q          Цэвэр нямбай
q          Штриктэхгүй үйлдэх ёстой.







Бүртгэл хөтлөх анхны алхам ажил гүйлгээ

 Ажил гүйлгээ гэж юу вэ?

            Аж ахуй нэгжийн үйл ажиллагааны явцад гарч байгаа ажил гүйлгээнүүдийг тухай бүрт нь баримтанд тусгаж баталгаажуулдаг. Ингэснээр тухайн байгууллагад гарч байгаа бүхий үйл явцыг баталгаажуулж байгаа бөгөөд няравын хамгийн сайн хийх ажил үүрэг юм. Тиймээс та бүхэн ямарваа нэг аж ахуй нэгж байгууллага, үйлдвэрлэлийн , худалдааны, үйлчилгээний, төрийн болон төрийн бус гээд л бүхий л байгууллагад гарч байгаа үйл явцыг баримтанд тусган баталгаажуулах явдал чухал гэдгийг санах ёстой бөгөөд  нягтлан бодох бүртгэл хөтөлдөг байгууллагуудын хувьд амин чухал асуудал учраас ямар үед ямар үйл явцыг ямар баримтанд хэрхэн тусгах талаар сайн мэддэг байх ёстой юм.
Ажил гүйлгээ гэдэг нь Аж ахуй нэгж байгууллагын хооронд үүсч бий болсон өмчийн бодит харилцаа юм.
Жишээ 1:
“А”  ХХК нь  “Б”  ХХК-аас 1,500,000 төгрөгөөр оёдлын машин худалдан авсан.  (энэ бол хоёр байгууллагын хооронд үүссэн үйл явц бөгөөд нэг компани нь мөнгө төлсөн нөгөө компани нь оёдлын машин өгсөн ингэснээрээ өмчийн бодит харилцаа үүсч байгаа биз.)
Жишээ 2 :
“Алтай”  ХХК-аас иргэн Болд 200,000 төгрөгний 4 хүний  майхан худалдан авсан. (энэ бол нэг байгууллага, иргэний  хооронд үүссэн үйл явц бөгөөд  иргэн мөнгө төлж компани майхан өгсөн ингэснээрээ мөн л  өмчийн бодит харилцаа үүсч байгаа юм.)
Жишээ 3 :
“Ангаахай”  ХХК –аас “Хишигт” Дэлгүүр 100 сээтэг өндөгийг нийт 580,000 төгрөгөөр худалдан авсан гэхдээ мөнгийг 5 хоногийн  дараа төлөхөөр болсон.  (энэ бол хоёр байгууллагын хооронд үүссэн үйл явц бөгөөд нэг компани нь мөнгөө хэдий дараа өгөхөөр болсон ч  5 хоногийн дараа мөнгөө төлнө нөгөө компани нь өндөг өгсөн ингэснээрээ өмчийн бодит харилцаа үүсч байна.)
Жишээ 4 :
“Аранзал” ХК нь 1,000,000 төгрөгний хэвлэлийн машинаа “Хээнцэр” Хоршоонд  1000,000 төгрөгний өртөгтэй хээ дарагч машинаар сольсон. (энэ бол хоёр байгууллагын хооронд үүссэн үйл явц бөгөөд хоёр байгууллага хоёулаа мөнгө хэн хэндээ төлөөгүй боловч эд хөрөнгөө сольсон байна ингэснээрээ өмчийн бодит харилцаа үүсч байна ингэхлээр ажил гүйлгээ заавал мөнгөөр гарна гэсэн үг биш юм.)