“Нягтлан бодох бүртгэлийн үндэс судлах” чадамжийн нэгжийн бие даан сурах
сургалтын удирдамж
Чадамжийн нэгжийн тодорхойлолт: Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлийг судалсанаар аж ахуйн санхүүгийн бүхий л үйл ажиллагааг хамран бүртгэж мэдээлэл боловсруулах үндсэн суурь мэдлэгийг эзэмшинэ. | |
Чадамжийн нэгжийн зорилго | Нягтлан бодох бүртгэлийн суурь үндэс ойлголтуудыг судалж аж ахуйн бүхий л санхүүгийн үйл ажиллагааг хамран бүртгэж мэдээлэл боловсруулахын тулд данс давхар бичилтийн арга , балансын арга аргачилалуудыг эзэмшинэ. |
Чадамжийн нэгжийг судласны төгсгөлд хүрэх үр дүн | Мэдлэг : ü НББ-ийн ерөнхий ойлголт ü Бизнесийн үйл ажиллагаа ба санхүүгийн тайлангийн тухай ü Баланс, түүний бүтцийн тухай ü Данс, дансны ангилалын тухай ü Ажлын хүснэгт бэлтгэх аргачлал ü НББ-ийн анхан шатны баримтжуулалтын тухай ü Орлого ба зардлын мөн чанар, бүртгэл ü Бараа материалын бүртгэл, өртөг тооцоолох аргачлал ü Үндсэн хөрөнгийн бүртгэл , элэгдэл тооцоолох аргачлал ü Санхүүгийн тайлангийн шинжилгээ хийх аргачлал Ур чадвар : ü Ажил гүйлгээг шинжлэн бүртгэж Т дансанд тусгах ü Ажил гүйлгээг шинжлэн бүртгэж ерөнхий дэвтэр, ерөнхий болон туслах журналуудад бүртгэж шалгах баланс, ажлын хүснэгтийг бэлтгэх ü Санхүүгийн тайлангууд бэлтгэх ü ЭАЭЗ, САЭЗ, ДӨА –аар бараа материалын өртөг тооцоолж нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүртгэлд тусгах ü ШША, БННА, ҮА арга тус бүрээр нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу элэгдэл байгуулах, түүнийг бүртгэлд тусгах Чадамж : ü Аж ахуй нэгж байгууллагын ажил гүйлгээг үндэслэн бүртгэлийн арга , аргачлалын дагуу НББ-ийн бүхий л үе шатаар нягтлан бодох бүртгэл хөтөлж санхүүгийн тайлангуудыг бэлтгэнэ. |
Мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрийн тэнхимийн НББ-ийн багш : Ч.Алтанзул Е-mail хаяг: chuluunhuualtanzul@gmail.com Утас : 99161975 | |
Судлах улирал: | I |
Сургалтын хэлбэр ба ашиглах арга | Онолын хичээлийн агуулга судлах шаардлага: ü Багш суралцагчтай улиралд 8 ба түүнээс дээш удаа биечлэн уулзана. Онолын хичээл нь видео хичээл , цахим хичээлүүдээс бүрдэнэ. ü Улиралд 4 удаа нээлттэй хэлэлцүүлэг, асуулт хариултын цаг оюутанд олгоно. https://www.ncinbb.blogger.com/ сайтаар оюутан зочилж чатаар багштай холбогдоно. Дадлага хичээлийн агуулга судлах шаардлага: А. Чадамжийн элемент 1. НББ-ийн бодлого, дасгалын хураамж номны 3-р хуудас тестийн ажил 1-8дугаар ажил Б. Чадамжийн элемент 2 НББ-ийн бодлого, дасгалын хураамж номны 9-р хуудас 2-3, 2-7 В. Чадамжийн элемент 3 НББ-ийн бодлого, дасгалын хураамж номны 25-р хуудас 4-5, 4-10 Г. Чадамжийн элемент 4 НББ-ийн бодлого, дасгалын хураамж номны 46-р хуудас 6-9, 6-10 Д. “Санхүүгийн тайлан бэлтгэх дадлагын ажлын дэвтэр” 2024 дэвтэрийг бүрэн ажиллаж дуусгаж багшид хураалгах. |
Үнэлгээ | Тухайн хичээлийн үнэлгээг дараах байдлаар дүгнэнэ. - Ирц 10 оноо - Идэвхи 20 оноо - Явцын үнэлгээ 20 оноо - Бие даалтын ажил 20 оноо - Эцсийн үнэлгээ 30 оноо - Нийт оноо 100 оноо Ирцийг үнэлэхдээ: 1. Нийт 8 удаа багштай ирж уулзана. 2. 8 удаа багштай ирж уулзах оролцоог 10 оноонд харгалзуулан үнэлнэ. Идэвхийг үнэлэхдээ: 1. Тухайн хичээлийн сэдвийн дагуу семинарын ажил дээр бодсон бодлого бүрийг бодлогын агуулга , их бага хэмжээнээс хамаараад 0,5 – 5 оноо өгөх 2. Улирлын үнэлгээг нийт цуглуулсан оноонд харгалзуулан хувилж 20 хүртэлх оноог цуглуулах Явцын үнэлгээг үнэлэхдээ: өдөр дутмын ерөнхий арга барилыг хэрхэн эзэмшсэнийг энэхүү хичээлийн хувьд : Явцын 2 удаагийн үнэлгээгээ дүгнүүлнэ. Үүнд: 1. электрон тестээр /зайнаас болон өөрийн биеэр аль ч хувилбар байж болно/ 2. бодлого бодох хэлбэрээр /зайнаас болон өөрийн биеэр аль ч хувилбар байж болно/ Бие даалтыг үнэлэхдээ : “Санхүүгийн тайлан бэлтгэх дадлагын ажлын дэвтэр” 2024 дэвтэрийг бүрэн ажиллаж дуусгаж багшид хураалгах. Нийт улирлын оноог дүгнэхдээ: 1. Ирц +Идэвхи+ Явцын үнэлгээ +Бие даалтын ажил= Явцын нийт үнэлгээ 2. Явцын нийт үнэлгээ + Эцсийн үнэлгээ = Нийт улирлын үнэлгээ
|
Сурах бичиг |
- Сангийн яам “НББОУС”-ын зарим тайлбар1999 он - Ж.Нямсүрэн, Н.Шинэ-Өлзий “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” 2005 он - ОУЭЗБДС Д.Чимэдлхам, Б.Туул Нягтлан бодох бүртгэлийн үндэс /бодлого, дасгалын хураамж/ 2005 он - Ж.Нямсүрэн, Н.Шинэ-Өлзий “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” 2006 он - ММНБИ “Нягтлан бодох бүртгэл” гарын авлага 2008 он - А.Еркеш, О.Нүржигмаа “Нягтлан бодох бүртгэл” 2009 он - Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлийн бие даалтын ажлын дэвтэр 2018 он Ч.Алтанзул “Анхан шатны бүртгэл” гарын авлага 2015 он Ч.Алтанзул “Анхан шатны бүртгэл” гарын авлага 2024 он
- Өөр нэмэлт ном сурах бичгийг сайн дураараа уншиж судлах
- Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 2006-2014 - Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 2016 он - Бусад холбогдох хууль тогтоомжууд
|
Боловсруулсан багш: ........................./Ч.Алтанзул/
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.