Идэвхитэй гишүүд

Tuesday, January 2, 2018

Бүртгэл хөтлөх анхны алхам ажил гүйлгээ

 Ажил гүйлгээ гэж юу вэ?

            Аж ахуй нэгжийн үйл ажиллагааны явцад гарч байгаа ажил гүйлгээнүүдийг тухай бүрт нь баримтанд тусгаж баталгаажуулдаг. Ингэснээр тухайн байгууллагад гарч байгаа бүхий үйл явцыг баталгаажуулж байгаа бөгөөд няравын хамгийн сайн хийх ажил үүрэг юм. Тиймээс та бүхэн ямарваа нэг аж ахуй нэгж байгууллага, үйлдвэрлэлийн , худалдааны, үйлчилгээний, төрийн болон төрийн бус гээд л бүхий л байгууллагад гарч байгаа үйл явцыг баримтанд тусган баталгаажуулах явдал чухал гэдгийг санах ёстой бөгөөд  нягтлан бодох бүртгэл хөтөлдөг байгууллагуудын хувьд амин чухал асуудал учраас ямар үед ямар үйл явцыг ямар баримтанд хэрхэн тусгах талаар сайн мэддэг байх ёстой юм.
Ажил гүйлгээ гэдэг нь Аж ахуй нэгж байгууллагын хооронд үүсч бий болсон өмчийн бодит харилцаа юм.
Жишээ 1:
“А”  ХХК нь  “Б”  ХХК-аас 1,500,000 төгрөгөөр оёдлын машин худалдан авсан.  (энэ бол хоёр байгууллагын хооронд үүссэн үйл явц бөгөөд нэг компани нь мөнгө төлсөн нөгөө компани нь оёдлын машин өгсөн ингэснээрээ өмчийн бодит харилцаа үүсч байгаа биз.)
Жишээ 2 :
“Алтай”  ХХК-аас иргэн Болд 200,000 төгрөгний 4 хүний  майхан худалдан авсан. (энэ бол нэг байгууллага, иргэний  хооронд үүссэн үйл явц бөгөөд  иргэн мөнгө төлж компани майхан өгсөн ингэснээрээ мөн л  өмчийн бодит харилцаа үүсч байгаа юм.)
Жишээ 3 :
“Ангаахай”  ХХК –аас “Хишигт” Дэлгүүр 100 сээтэг өндөгийг нийт 580,000 төгрөгөөр худалдан авсан гэхдээ мөнгийг 5 хоногийн  дараа төлөхөөр болсон.  (энэ бол хоёр байгууллагын хооронд үүссэн үйл явц бөгөөд нэг компани нь мөнгөө хэдий дараа өгөхөөр болсон ч  5 хоногийн дараа мөнгөө төлнө нөгөө компани нь өндөг өгсөн ингэснээрээ өмчийн бодит харилцаа үүсч байна.)
Жишээ 4 :
“Аранзал” ХК нь 1,000,000 төгрөгний хэвлэлийн машинаа “Хээнцэр” Хоршоонд  1000,000 төгрөгний өртөгтэй хээ дарагч машинаар сольсон. (энэ бол хоёр байгууллагын хооронд үүссэн үйл явц бөгөөд хоёр байгууллага хоёулаа мөнгө хэн хэндээ төлөөгүй боловч эд хөрөнгөө сольсон байна ингэснээрээ өмчийн бодит харилцаа үүсч байна ингэхлээр ажил гүйлгээ заавал мөнгөөр гарна гэсэн үг биш юм.)


  

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.