Идэвхитэй гишүүд

“Нягтлан бодох бүртгэлийн үндэс судлах” чадамжийн нэгжийн бие даан сурах сургалтын удирдамж


“Нягтлан бодох бүртгэлийн үндэс судлах чадамжийн нэгжийн бие даан сурах 

сургалтын удирдамж 

 

Чадамжийн нэгжийн тодорхойлолт: Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлийг судалсанаар аж ахуйн санхүүгийн бүхий л үйл ажиллагааг хамран бүртгэж мэдээлэл боловсруулах үндсэн суурь мэдлэгийг эзэмшинэ. 

Чадамжийн нэгжийн зорилго 

Нягтлан бодох бүртгэлийн суурь үндэс ойлголтуудыг судалж аж ахуйн бүхий л санхүүгийн үйл ажиллагааг хамран бүртгэж мэдээлэл боловсруулахын тулд данс давхар бичилтийн арга , балансын арга аргачилалуудыг эзэмшинэ. 

Чадамжийн нэгжийг судласны  төгсгөлд хүрэх үр дүн 

Мэдлэг : 

ü      НББ-ийн ерөнхий ойлголт 

ü       Бизнесийн үйл ажиллагаа ба санхүүгийн тайлангийн тухай 

 ü     Баланс, түүний бүтцийн тухай 

 ü    Данс, дансны ангилалын тухай 

ü     Ажлын хүснэгт бэлтгэх аргачлал 

ü     НББ-ийн анхан шатны баримтжуулалтын тухай 

ü     Орлого ба зардлын мөн чанар, бүртгэл 

ü      Бараа материалын бүртгэл, өртөг тооцоолох аргачлал 

ü   Үндсэн хөрөнгийн бүртгэл , элэгдэл тооцоолох аргачлал 

ü     Санхүүгийн тайлангийн шинжилгээ хийх аргачлал 

Ур чадвар : 

ü      Ажил гүйлгээг шинжлэн бүртгэж Т дансанд тусгах 

ü    Ажил гүйлгээг шинжлэн бүртгэж ерөнхий дэвтэр, ерөнхий болон туслах журналуудад бүртгэж шалгах баланс, ажлын хүснэгтийг бэлтгэх 

ü               Санхүүгийн тайлангууд бэлтгэх 

ü     ЭАЭЗ, САЭЗ, ДӨА –аар бараа материалын өртөг тооцоолж нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүртгэлд тусгах 

ü         ШША, БННА, ҮА арга тус бүрээр нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу элэгдэл байгуулах, түүнийг бүртгэлд тусгах 

Чадамж : 

ü                Аж ахуй нэгж байгууллагын ажил гүйлгээг үндэслэн бүртгэлийн арга , аргачлалын дагуу  НББ-ийн бүхий л үе шатаар нягтлан бодох бүртгэл хөтөлж санхүүгийн тайлангуудыг бэлтгэнэ. 

Мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрийн тэнхимийн 

 НББ-ийн багш : Ч.Алтанзул 

Е-mail хаяг: chuluunhuualtanzul@gmail.com  

Утас : 99161975 

Судлах улирал: 

I 

Сургалтын хэлбэр ба ашиглах арга 

Онолын хичээлийн агуулга судлах шаардлага: 

ü   Багш суралцагчтай улиралд 8 ба түүнээс дээш удаа биечлэн уулзана. Онолын хичээл нь видео хичээл , цахим хичээлүүдээс бүрдэнэ.  

ü     Улиралд 4 удаа нээлттэй хэлэлцүүлэг, асуулт хариултын цаг оюутанд олгоно. https://www.ncinbb.blogger.com/сайтаар оюутан зочилж чатаар багштай холбогдоно.   

Дадлага хичээлийн агуулга судлах шаардлага 

А. Чадамжийн элемент 1. НББ-ийн бодлого, дасгалын хураамж номны 3-р хуудас тестийн ажил 1-8дугаар ажил 

Б. Чадамжийн элемент 2 НББ-ийн бодлого, дасгалын хураамж номны 9-р хуудас 2-3, 2-7 

В. Чадамжийн элемент 3 НББ-ийн бодлого, дасгалын хураамж номны 25-р хуудас 4-5, 4-10 

Г. Чадамжийн элемент 4 НББ-ийн бодлого, дасгалын хураамж номны 46-р хуудас 6-9, 6-10 

Д. Санхүүгийн тайлан бэлтгэх дадлагын ажлын дэвтэр” 2024 дэвтэрийг бүрэн ажиллаж дуусгаж багшид хураалгах. 

Үнэлгээ 

Тухайн хичээлийн үнэлгээг дараах байдлаар дүгнэнэ. 

-    Ирц                                  10 оноо  

-      Идэвхи                           20 оноо 

-          Явцын үнэлгээ             20 оноо 

-          Бие даалтын ажил        20 оноо 

-          Эцсийн үнэлгээ            30 оноо 

-          Нийт оноо                   100 оноо 

Ирцийг үнэлэхдээ: 

1.        Нийт 8 удаа багштай ирж уулзана. 

2.       8 удаа багштай ирж уулзах оролцоог 10 оноонд харгалзуулан үнэлнэ. 

Идэвхийг үнэлэхдээ: 

1.       Тухайн хичээлийн сэдвийн дагуу семинарын ажил дээр  бодсон бодлого бүрийг бодлогын агуулга , их бага хэмжээнээс хамаараад 0,5 – 5 оноо өгөх 

2.       Улирлын үнэлгээг нийт цуглуулсан оноонд харгалзуулан хувилж 20 хүртэлх оноог цуглуулах 

Явцын үнэлгээг үнэлэхдээ: өдөр дутмын ерөнхий арга барилыг хэрхэн эзэмшсэнийг энэхүү хичээлийн хувьд :Явцын 2 удаагийн үнэлгээгээ дүгнүүлнэ. Үүнд: 

1.       электрон тестээр /зайнаас болон өөрийн биеэр аль ч хувилбар байж болно/ 

2.       бодлого бодох хэлбэрээр  /зайнаас болон өөрийн биеэр аль ч хувилбар байж болно/ 

Бие даалтыг үнэлэхдээ : 

Санхүүгийн тайлан бэлтгэх дадлагын ажлын дэвтэр” 2024 дэвтэрийг бүрэн ажиллаж дуусгаж багшид хураалгах. 

Нийт улирлын оноог дүгнэхдээ: 

1.       Ирц   +Идэвхи+                           Явцын үнэлгээ +Бие даалтын ажил= Явцын нийт үнэлгээ 

2.       Явцын нийт үнэлгээ   + Эцсийн үнэлгээ= Нийт улирлын үнэлгээ 

 

Сурах бичиг 

  1. Үндсэн ном, сурах бичиг: 

-  Сангийн яам “НББОУС”-ын зарим тайлбар1999 он 

-          Ж.Нямсүрэн, Н.Шинэ-Өлзий  “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” 2005 он 

-          ОУЭЗБДС Д.Чимэдлхам, Б.Туул Нягтлан бодох бүртгэлийн үндэс /бодлого, дасгалын хураамж/  2005 он 

-          Ж.Нямсүрэн, Н.Шинэ-Өлзий  “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” 2006 он 

-          ММНБИ   “Нягтлан бодох бүртгэл” гарын авлага 2008 он 

-          А.Еркеш, О.Нүржигмаа “Нягтлан бодох бүртгэл” 2009 он 

-          Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлийн бие даалтын ажлын дэвтэр 2018 он 

         Ч.Алтанзул “Анхан шатны бүртгэл” гарын авлага 2015 он  

         Ч.Алтанзул “Анхан шатны бүртгэл” гарын авлага 2024 он  

    

 

-        Өөр нэмэлт ном сурах бичгийг сайн дураараа уншиж судлах 

  1. Бусад ном сурах бичиг: 

-          Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 2006-2014 

-          Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 2016 он 

-          Бусад холбогдох хууль тогтоомжууд 

 

 

Боловсруулсан багш: ........................./Ч.Алтанзул/ 

 

 

 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.